Thursday, January 15, 2009

Нийлээн хуучирсан ч гэсэн манайхан мэдээгүй байж болох нэг мэдээллийг хүргэе.
2007 оны 1 сарын 29нд Adobe PDF-ийнхаа 1.7 хувилбарыг нийтэд нээлттэй болгосн байна.

Одоо AIIM байгууллага үүнийг ISO стандарт болгохоор ажиллаж байгаа юм байна.
Тэхээр бид бүхэн програмын шийдэл, хэрэглээндээ PDF форматыг чөлөөтэй, ирээдүйн зохицох асуудалд санаа зоволтгүй ашиглаж болох нь ээ.

Эх сурвалж:
http://www.desktoplinux.com/news/NS2782821882.html

Wednesday, January 14, 2009

Бид Виндовсийг хэрэглэснээр хохирж байна

Виндовс үйлдлийн систем, дагалдан суудаг програм хангамжууд нь цоорхойтой гардаг. Энэ цоорхой, сул талуудыг нь ашигласан Вирус, өт хорхой өчнөөн гарж сүүлдээ хэрэглэгчид ажлын бүтээмжээ алддаг нь биднийг хохироож байна.
Өнөөдөр худалдан авж буй фирмын компьютерын үнэд Виндовсын үнэ шингэсэн байдаг нь биднийг хүчээр албан ёсны Виндовсийн хэрэглэгч болгодог. Гэтэл бид мөнгөө төлсөн хэрнээ үйлчилгээг авч чаддаггүй. Монголд Микрософтийн албан ёсны үйлчилгээний төв байдаггүй шүү дээ. Энэ шудрага уу?

Анх Виндовс өөртөө Интэрнет бровзер агуулсан нь АНУ, Европт бөөн хэрүүл шуугиан өрнүүлсэн.
Дараа нь нэг л мэдхэд Компьютерын үнэнд Виндовсийн үнэ шингэж бид Билл ахыг баяжхад хандив өргөх болсон.

үргэлжлэл бий...
Yahoo WEB-д суурилсан Мессенжерийн БЕТА-гаа гаргажээ.
Давгүй эд болсон байна.
http://webmessenger.yahoo.com/