Tuesday, June 05, 2007

Installing Windows XP over Vista installation "no boot" problem.

За нөхөд минь ба саяхан нэг асуудалтай тулгарлаа. Vista суучихсан машин дээр vista-г нь дээрээс нь дараад (устгаад) XP суулгасан чинь boot хийхгүй болчихдог байна шүү.
Судалтал Vista нөхөр дискний бүүт хийдэг хэсэгт шал өөр юм биччихдэг болсон байна. Урьдны DOS (BIOS) хандлагаас нилээд хөндийрсөн, шинэчлэлтэй зүйл хийсэн байна.
Тэгээд одоо дискний эхний секторуудыг устгаж байж шинээр XP суулгахаас наашгүй болсон.

Ер нь цааш унштал гадаадныхан өөрсдөө Vista-д их талгүй байна. Удаан л гэнэ, санах ой асар их шаарддаг л гэнэ, драйвер нь олдохгүй байна л гэнэ, Заавал Activation хийдэг болсон л гэнэ асуудал их байгаа юм байна. Microsoft-ийг үнэгүй хэрэглэдэг Академик байгууллагууд хүртэл SP1 гартал нь ашиглахгүй байхаар шийдсэн ч гэх шиг, сонин л юм болж байгаа юм байна.

Тэхээр та ч гэсэн Vista гэж их өндөр хүлээлттэй байгаад хэрэггүй юм шиг байна доо.