Sunday, May 13, 2007
SanDisk Cruzer Micro (U3)
Саяхан өөртөө шинээр Flash диск авах хэрэг болов. Нэг найзтайгаа (найзын блог хаяг ) зөвлөтөл "-China Brand-ийн диск битгий аваарай. Том хэмжээтэй хямд, гэхдээ нэг л өдөр алдаа заагаад гацна. Форматласны дараа хэмжээ нь 2, 3 дахин багассан байдаг, ийм тохиолдол их гарч байгаа шүү" гээд Хятадад үйлдвэрлэсэн Original Flash дискнээс авхыг санал болгов. Найзын зөвлөсныб дагуу SanDisk фирмийн 1gb Cruzer Micro (U3) диск авлаа. Үнэ боломжийн, хурд сайтай, баталгаа урт, ер нь сайн сонголт хийсэн.
Гэвч ашиглах явцад нэг асуудал үүсэв. Энэ диск өөр дээрээ Виртуал CDRom-той юм, CDRom-ноос LaunchPad гэж программ ажиллана. Зөвхөн Виндовс хэрэглэдэг хүнд их зүгээр. Энэ LaunchPad дээр нь хэд хэдэн программтай.
- АнтиВирус (даанч нэг сарын дараа шинэчлэгдэхгүй)
- Автомат backup хийдэг программ
- Нууц үг хадгалагч гм
Гэвч энэ дискийг Unix дээр форматласны дараа, эсвэл partition-оор нь оролдвол CD Rom буюу LaunchPad нь байхгүй болчихдог гэж байгаа. Unix дээр dd ашиглан энэ LaunchPad-ийг хуулж үлдэх, эргэж сэргээх аргыг нийлээн оролдов. Дэмий цагаа үрсэн байна.
эндээс татаж аваарай.
Хэрэв энэ LaunchPad хэрэггүй бол бас устгадаг багаж энд байна.
Review: эндээс хүмүүсийн шүүмжийг үзээрэй
Monday, May 07, 2007
Гадаадын иргэн Монгол улсад олон удаа орж гарах Виза авхад ямар материал бүрдүүлэх вэ?
Хувийн шугамаар урьж байгаа бол Гадаад хэргийн яамны консулын газар очно. (Бүрдүүлэх материал доорхиос өөр)
Компанийн шугамаар урьж байгаа бол хуучнаар Тээвэрийн зохьцуулах газрын нэг давхарт байрлах Гадаад иргэн харьяатын асуудал эрхлэх алба дээр материал бүрдүүлж өгдөг юм байна. Харилцагч гадаадын нэг компанид нэг л Мulti Виза өгдөг журамтай гэсэн. Бүрдүүлж очих материал:
1. Компанийн үйл ажиллагааны чиглэл
2. Эргэлтийн хөрөнгийн хэмжээ
3. Ажилчдын тоо
4. Олон удаа орж гарах Виза авах болсон шалтгаан
5. Компанийн гэрчилгээ эх хувиараа
6. Гадаадын иргэний пасспорт эсвэл хуулбар
Дээрхи материалыг бүрдүүлэн өгсний дараа ажлын 5 хоногт хурлаар орж шийдэгдэнэ.
Хэрэв зөвшөөрөл авсан бол төлбөр төлнө. Төлбөр нь нэг жилийн 133 доллар, 5000Төгрөг төлнө.

Subscribe to:
Posts (Atom)