Гадаадын иргэн Монгол улсад олон удаа орж гарах Виза авхад ямар материал бүрдүүлэх вэ?
Хувийн шугамаар урьж байгаа бол Гадаад хэргийн яамны консулын газар очно. (Бүрдүүлэх материал доорхиос өөр)
Компанийн шугамаар урьж байгаа бол хуучнаар Тээвэрийн зохьцуулах газрын нэг давхарт байрлах Гадаад иргэн харьяатын асуудал эрхлэх алба дээр материал бүрдүүлж өгдөг юм байна. Харилцагч гадаадын нэг компанид нэг л Мulti Виза өгдөг журамтай гэсэн. Бүрдүүлж очих материал:
1. Компанийн үйл ажиллагааны чиглэл
2. Эргэлтийн хөрөнгийн хэмжээ
3. Ажилчдын тоо
4. Олон удаа орж гарах Виза авах болсон шалтгаан
5. Компанийн гэрчилгээ эх хувиараа
6. Гадаадын иргэний пасспорт эсвэл хуулбар
Дээрхи материалыг бүрдүүлэн өгсний дараа ажлын 5 хоногт хурлаар орж шийдэгдэнэ.
Хэрэв зөвшөөрөл авсан бол төлбөр төлнө. Төлбөр нь нэг жилийн 133 доллар, 5000Төгрөг төлнө.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment