Tuesday, June 05, 2007

Installing Windows XP over Vista installation "no boot" problem.

За нөхөд минь ба саяхан нэг асуудалтай тулгарлаа. Vista суучихсан машин дээр vista-г нь дээрээс нь дараад (устгаад) XP суулгасан чинь boot хийхгүй болчихдог байна шүү.
Судалтал Vista нөхөр дискний бүүт хийдэг хэсэгт шал өөр юм биччихдэг болсон байна. Урьдны DOS (BIOS) хандлагаас нилээд хөндийрсөн, шинэчлэлтэй зүйл хийсэн байна.
Тэгээд одоо дискний эхний секторуудыг устгаж байж шинээр XP суулгахаас наашгүй болсон.

Ер нь цааш унштал гадаадныхан өөрсдөө Vista-д их талгүй байна. Удаан л гэнэ, санах ой асар их шаарддаг л гэнэ, драйвер нь олдохгүй байна л гэнэ, Заавал Activation хийдэг болсон л гэнэ асуудал их байгаа юм байна. Microsoft-ийг үнэгүй хэрэглэдэг Академик байгууллагууд хүртэл SP1 гартал нь ашиглахгүй байхаар шийдсэн ч гэх шиг, сонин л юм болж байгаа юм байна.

Тэхээр та ч гэсэн Vista гэж их өндөр хүлээлттэй байгаад хэрэггүй юм шиг байна доо.

3 comments:

Badka said...

Irex jilees shine pc nuuded zovxon Vista suulgana, XP-g tsaashid ashiglaxaa bolino gej Microsoft medegdeed ene talaar Dell, HP gesen kompaniudtai geree enter baiguulna gej neg mgl site deer bsan.
Texeer xeden jiliin daraagaar bugdeeree odoo XP xereglej bgaa shig Vista xeregledeg bolox bololtoi.

bmr said...

Vista -ийн Service Pack -аар энэ удаан ажиллагаа нь засрахыг хүлээсэн хүмүүс зөндөө байхшиг байна лээ.

Эртхэн Unix, Linux desktop -руу шилжихгүй бол байдал улам л хүнд болж байхшиг.

Vista -г Лицензгүй хэрэглэх боломжгүй юм шиг санагдсан. Ямар нэг Хак гарах л байх, M$ нөхдүүд зөрүүлээд бас нэг HotFix гаргаад л ... гээд л. Үнэгүй хэрэглэдэгээ болих, эсвэл OpenSource руу шилжих гэсэн сонголт л үлдээд байх шиг.

bmr said...

Өнөөдөр Майл листээс энэ асуудлыг засдаг аргыг оллоо. Гэхдээ Vista, FreeBSD хоёрыг нэг машин дээр суулгах тухай заавраас санааг авлаа.

Танд ийм асуудал тулгарсан бол доорхи програмыг ашиглаад үзээрэй.

http://neosmart.net/dl.php?id=1