Monday, February 09, 2009

ISO файлын md5 -ийг шалгах
Убунту ч юм уу FreeBSD ч юм уу ямар нэг үйлдлийн системийн ISO файлыг та интэрнэтээс татаж аваад CD дээр чихийн өмнө алдаатай татагдсан эсхийг шалгахдаа md5-ийг ашиглаарай.

ISO мэтийн том файл татаж байх явцад интэрнэт тасрах гм шалтгаанаас болоод алдаатай татагддаг. Хэрэв алдаатай татагдсан ISO-г CD бичээд ажиллуулхад алдаа хаана гарснаас шалтгаалаад ямар ч алдаа гарж болно.

За тэхээр та Виндовс ашиглаж байгаа бол эхлээд http://etree.org/md5com.html хаягаас md5sum.exe файлыг Виндовсийнхоо үндсэн фолдерт хуулж ав. Жишээ нь: c:/windows дотор.

Дараа нь terminal нээж байгаад (Start>Run>cmd) md5sum гээд араас нь шалгах файлынхаа зам, файлын нэрийг бичээд энтэр дараад болно. Хэсэг хугацааны дараа олон оронтой дараалласан арван зугаатын тоо үзүүлнэ. Энэ тоог тухайн татаж авсан ISO -ийнхоо сайт дээрхи тухайн файлын md5sum-тай тохирж байгаа эсхийг шалгаад болно. Хэрэв тоо таарахгүй бол дахин татаж авхаас өөр замгүй.

No comments: