Tuesday, September 29, 2009







Computer science 25 years anniversary in Mongolia.
Монгол улсад Компьютерийн шинжлэх ухаан үүссэний 25 жилийн ой болж байна.


Компьютерийн ШУ боловсролын салбарт нэвтрээд Монгол улсад 25 жил болж байгаатай холбогдуулан өнөөдөр (2009 оны 9-р сарын 29 өдөр) ШУТИС-КтМС дээр "Компьютерийн шинжлэх ухаан - Дээд боловсрол" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо.


Уг хурлыг КтМС сургуулиас зохион байгуулав. Хурлыг нээж КтМС-ийн захирал доктор Б.Очирбат үг хэллээ.
Үүний дараа доктор
С.Байгалтөгс багш салбарын үүсэл хөгжлийн түүх, одоогийн байдал, ирээдүйн чиг хандлагын талаар сонирхолтой илтгэл тавилаа.
Анх 1984 онд БНМАУ-ын АБЯ-ны шийдвэрээр Политехникийн дээд сургуульд "Дээд сургууль дундын Удирдлагын автоматжуулсан систем, Тооцоолох Техникийн" тэнхим байгуулагдсанаар манай улсын боловсролын салбарт Компьютерийн ШУ нэвтэрч эхэлсэн байна.
Доктор Д.Бадарч /одоо Юнескод ажиллаж буй/ багш тус сургуулийг үүсгэн байгуулахад чухал хувь нэмэр оруулсаныг онцлон тэмдэглэв.
КтМС сургууль өнгөрсөн хугацаанд 1300 орчим Компьютерийн мэргэжилтэн бэлтгэсэн байна.

ITPark -ийн дэд захирал Т.Наранчимэг "ITFE" -ийн тухай, МУИС-МКС-ийн багш доктрант Н.Мөнхцэцэг өөрсдийн хийсэн "Цахим сургалтын орчин", УБИС-ийн багш Д.Цэдэвсүрэн "Электрон сурах бичиг боловсруулах арга зүйн судалгааны зарим үр дүн" зэрэг сэдвээр илтгэл тавив.

Миний бие "ЮүЭсАй сургуулийн цахим сургалтын орчин" сэдвээр илтгэл тавилаа.
Ажилтай байсан тул үдээс хойшхи илтгэлд оролцож чадсангүй. Илтгэлийн үеэр авсан зургаа оруулав.
/Өөрийн зураг авахаа мартжээ/

Илтгэлийн материалуудыг оруулсан товхимол хэвлэгдсэн байна.
Хурал зохион байгуулсан ШУТИС-КтМС-ийн хамт олонд болон Компьютерийн ШУ-аар төгссөн Монголынхоо үе үеийн төгсөгчиддөө салбарын 25 жилийн ойн баярын мэнд хүргэе.






3 comments:

Anonymous said...

Sonirholtoi medee bnaa.

bmr said...

Баярлалаа,
Манайд сурч байсан Сэлэнгээ мөн үү?

Anonymous said...

th, chinii ajil sain uu?