Өнөөдөр ёстой балай юм боллоо.
Убунту систем маань Caps Lock, Scroll Lock хоёрын гэрэл асаж унтраад дэлгэц таг харанхуй.
Янз бүрээр үзээд дэлгэцийн холбоотой гэж таав. Өглөө хичээл орж байхдаа Проектор залгасын, тэгээд жоохон дэлгэцийн тохиргоогоор оролдож байгаад бололгүй хаяцын. Одоо ашиглаж байгаа машин маань Asus F5SL, дэлгэцийн контроллёр нь ATI Radeon HD3470 юм. Тэгээд ATI -ийн Proprietary драйвэр болох ATI Catalyst 9.2 86x64 -ийг суулгацан байсын.
Тэгээд таг. X11-ийн тохиргоог янз бүрээр оролдлоо, vga, vesa гээд л үзээд байлаа. болдгүй ээ.
Тэгж тэгж нэг юм нэтээс ухаж ухаж нэг юм засдаг байшд.
Маш амархан, fail safe горимын консолоор орж байгаа:
aticonfig --initial
Гэхдээ хамгийн энгийн ч хамаагүй xorg.conf файл шаардаж байна лээ.
Та бүхэнд ийм юм битий тохиолдоосой гэж хүсъе. (юмаа хуулж аваад дахиад суулгах энэ тэрээ гээд л лайтай санагдаж байлаа шүү)
Thursday, March 05, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment