vi editor ашиглах заавар
Шинээр Линакс,Юникс рүү орж байгаа хүмүүст тулгардаг нэг бэрхшээл нь яах аргагүй vi засагч байдаг билээ. Тэхээр товч зааж өгъе: (vi=цаашид виай гэе)
виай нээгдсэний дараа ер нь бол та харах горимд байгаа юм. ямар нэг тэмдэгт усгая гэвэл курсороо аваачиж байгаад "х" дарна. Бүтэн мөр утсгах бол "dd" дарна. undo хийх бол u дар.
Харин хаа нэг газар тэкст нэмж бичхээр бол курсороо аваачиж байгаад i дарчиж байгаа юм, энэ нь та одоо insert горимд орлоо гэсэн үг. Тэгээд бичиж дууссан бол ESC дарна да. Тэгээд буцаад харах горимдоо орчин.
Одоо командын горим гэж бий, үүний тулд ":" дарна. командын горимоос Сээвлэх, Гарах, Хайх гэхмэт олон чухал үйлдлүүдийг хийж болно. Жишээ нь сээвлий гэвэл w (write гэж байгаа юм) дарна, гарах бол q (quit) дарна. Нэг дор олон үйлдэл хийж бас болноо. Жишээ нь сэвлээд шууд гарчий гэвэл :wq гэхэд л болно. Анхаарлын тэмдэгийг үгүйсгэх үед ашиглана гэж байгаа. Жишээ нь хадгалахгүй шууд гаръя гэвэл !q гэнэ, тэхгүй бол та файлд өөрчлөлт оруулчаад хадгалахгүй гарахгээд байна гэж анхааруулга өгөөд гарж өхгүй дэ.
За одоохондоо нэг иймэрхүү байхад болох нуу? Убунту зэрэг дээр бол vi-ийн оронд vim суусан харагддаг, гэхдээ чанарын ялгаа байхгүй дээ. өлгийдэгчтэй тул vi гэсэн ч шууд ажиллана.
Wednesday, March 04, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment